2015 оны 5 сарын 18

Люксембургын Ерөнхий сайд хамтрагчтайгаа хуримаа хийхээр болсон талаар өмнө нь мэдээлж байсан билээ. тэгвэл Ерөнхий сайд Ксавье Беттель өөрийн хамтрагч ижил хүйстнээ сонирхогч Бельгийн иргэн Готье Дестенайтай нийслэл хотын захиргааны байранд хуримаа хийсэн байна.

Хуримын зочдын дунд Бельги улсын Ерөнхий сайд Чарлез Мичель, Франц улсын телевизийн нэвтрүүлэгч Стефане Берн нар байсан юм. Ксавье Беттель 2013 оны 12 дугаар сард ижил хүйстнээ сонирхогч гэдгээ зарласнаар зоригтой алхам хийж, хувийн амьдралаа олон нийтэд нээлттэй болгосон Люксембург улсын анхны Ерөнхий сайд болж байжээ.

Энэ үйл явдлаас 5 жилийн өмнө Исланд улсын Ерөнхий сайд Жоанна ижил хүйстнээ сонирхогч хамтрагчтайгаа гэрлэж байжээ. Тэрээр Европын Холбооны удирдагчид дундаас ижил хүйсийн хамтрагчтайгаа хуримаа хийсэн анхны Засгийн газрын тэргүүн болж байсан юм. Харин Европын Холбооны удирдагчдаас ижил хүйстнээ сонирхогч гэдгээ анх удаа нээлттэй зарлаж байсан хүн бол Бельги улсын Ерөнхий сайд асан Элио Ди Рупо юм.