Гадны одод папарациудаас зугтах гэж хэрэндээ л асуудал болдог. Тэгвэл Монголд ч зарим олны танил “эрхмүүд” хэвлэлээс, гэрэл зурагчны дурангаас нуугдах нь бий. Дуучийн Т.Дэлгэрмөрөнгийн эхнэр Жулиана байнга хар шилний цаана нүдээ нуудаг. Тэгвэл “Эко констракшн”-ы С.Нямдаваагийн эхнэр хар шил, үс, бүр хүүхдийнхээ цаана нуугддаг аж. Ц.Юнаг “Алтан тариа”-н П.Цэнгүүний охин гэдгээр хүмүүс андахгүй. С.Нямдаваатай гэрлэж хүүхэдтэй болсон тэрбээр сүүлийн үед энд тэндхийн арга хэмжээнд харагдах болсон. Гэсэн хэдий ч байнга нүүрээ нуудаг хэвээр. Харанхуй шөнө хар шилний цаана нуугдаж, шилээ авбал үсээрээ нүүрээ халхлах аж. Ямартаа л хүүхэдтэйгээ хамт салхилж явахдаа хүүхдээрээ нүүрээ нуусан зураг нь сэтгүүлд гарч байх вэ. Тэгэхээр Ц.Юна гэрэл зурагчнаас нэлээд харшилтай бололтой.
С.НАРАН