2015 оны 4 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн ажлаа тайлагнахаар болсон. Тэгвэл Ерөнхийлөгч ажлаа тайлагнахаар бэлдэж буй зургаа цахим хуудаснаа нийтэлсэн байна. Баахан сонин, бичиг цаасан дунд суугаа түүнийг цахим ертөнцийнхөн “шалгалтад бэлдэж байгаа оюутан шиг” хэмээн тодорхойлсон. Харин зарим хэсэг нь “Ерөнхийлөгч маань ажлаа тайлагнадаг л юм байгаа биз. Ажлын өрөөг нь тохижуулсан нөхрийг харин ажлаас нь халвал таарна” хэмээсэн байна. Учрыг тодруулахад түүний ажлын өрөөг “гуанз шиг” хэмээн шүүмжлээд авчээ.

С.НАРАН