2015 оны 4 сарын 9

Сүүлийн үед УИХ-ын гишүүд янз бүрийн үйлдэл хийж, үүнийгээ баталгаажуулах зургаа цахим хуудаснаа нийтэлдэг ажилтай болсон гэхэд хилсдэхгүй. Дуулах, бүжиглэх, хана угаах, хил манах, ямаа самнах, цас цэвэрлэх, хүүхнүүдтэй зургаа татуулах гээд гишүүдэд хийгээгүй зүйл үлдээгүй гэж болно. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ буухиаг үргэлжлүүлэв. Тодруулбал, тэрбээр өөрийн “Фэйсбүүк” хуудаснаа “Багын тоглоомоо хараад тэссэнгүй” гэх тайлбартайгаар тэвэг тоглож буй зургаа оруулсан байна. Ингэснээр мөн л шүүмжлэлийн бай болсон бөгөөд зарим хүмүүс “Мөрөөдлийн багт тавтай морил” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн бол өөр нэг хэсэг нь “УИХ-ын гишүүн бол адилхан л хүн. Хэд угсарсан бэ гишүүн ээ?” хэмээн асуугаад амжина лээ.

С.НАРАН