2015 оны 4 сарын 2

Германы анхны эмэгтэй Канцлер Ангела Меркелийн амьдралын түүх олны сонирхлыг татдаг. Тиймээс нэр хүндтэй кино компаниуд түүний амьдралаас сэдэвлэн уран сайхны кино бүтээх саналыг нэг бус тавьсан байдаг. “Аve” продакшны найруулагч Валид Накшбанди Ангела Меркелийн тухай кино бүтээхээр болсноо саяхан зарлажээ. Тэрбээр Германы Канцлерын талаар хоёр ч ном бичсэн Дирк Курбьювайтын зохиолоор киногоо найруулах аж. Валид Накшбандийн кинонд Ангела Меркелийн дүрийг бүтээх хүсэлтээ олон жүжигчин илгээсэн байна.