2015 оны 3 сарын 23

Сүүлийн үед УИХ-ын гишүүд элдвийг хийх болж энэ хэрээрээ шүүмжлэлд өртөх болов. УИХ-ын гишүүн Г.Уянга дуу дуулж, хосуудад мэндчилгээ дэвшүүлтэл би юугаараа дутах вэ гэсэн шиг Л.Эрдэнэчимэг сар шинийн баярт зориулсан телевизийн нэвтрүүлэгт оролцоод бүжиглэсэн ч шүүмжлэлд өртөөд амжсан. Тэгвэл О.Баасанхүү гишүүн ч дээрх шоунаас хоцроогүй. Учир нь тэрбээр хил дээр манаанд гарснаа цахим хуудаснаа мэдээлж “Хил дээр очин манаанд гарав” гэх тайлбартайгаар зургаа нийтэлж байсан юм. Гэсэн хэдий ч гишүүний сюрприз дуусаагүй байгаа бололтой. Тодруулбал, тэрбээр саяхан жүдогийн дэвжээнээ “зодоглоод” амжжээ. Ингэснээр мөн л сонгууль дөхөөд олон хүний нууц авьяас илэрч байна гэх шүүмжлэлд өртөөд авна лээ.

 

С.НАРАН